Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: В.Путины мэдэгдлээс хойш Алтанбулаг боомтоор ОХУ-ын 261 иргэн манай улсад орж ирсэн

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлаад буй.

Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан аж. Тэгвэл ОХУ-Монголын Хиагт боомт дээр ОХУ-аас манай улс руу орохыг хүссэн хүмүүсийн цуваа үргэлжилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй.

Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газраас тодруулахад "Алтанбулаг боомтоор 2022.09.20-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу 263 иргэн орж ирсэн бол 2022.09.21-н буюу өчигдрийн байдлаар тус улсаас манай улс руу 261 иргэн орж ирсэн байна." гэх мэдээллийг өглөө. Мөн боомтод ямар нэг бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэлээ.

ПАРК: Энэ сарын 23-25-ны өдрүүдэд 20 мянган төгрөгөөр бүх тоглоомон дээр хязгааргүй ТОГЛОНО
ПАРК: Энэ сарын 23-25-ны өдрүүдэд 20 мянган төгрөгөөр бүх тоглоомон дээр хязгааргүй ТОГЛОНО
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.