Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж гишүүн ЗГ-т өвс тэжээлийг татварыг тэглэх санал хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газарт импортын өвс тэжээлийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санал явуулсан байна.

Тэрбээр "Зарим аймгийн нутгаар ургац муу, гантай байсны улмаас өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Цаг уурын байгууллагаас ч ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унаж, эрс хүйтрэх магадлалтайг мэдээлж байна. Нөхцөл байдал хүндэрч зудын аюул нүүрэлбэл зөвхөн бэлчээрийн мал сүрэг төдийгүй иргэдийн хүнсний хангамж, малчдын амжиргаанд сөргөөг нөлөөлж нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учрах эрсдэл бодитоор бий боллоо. Иймд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг цаг алдалгүй хангахад анхаарч импортоор авах малын тэжээл, өвсийг гаалийн татвараас ирэх оны зургаадугаар сарын 1 хүртэл хугацаанд чөлөөлөх Засгийн газрын тогтоол батлан хэрэгжүүлэхийг уламжлан, хүсэж байна" гэв.

ШӨХТГ: Хүүхдэд озонтой дусал хийж байна гэх сурталчилгааг шалгаж байна
ШӨХТГ: Хүүхдэд озонтой дусал хийж байна гэх сурталчилгааг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд