Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Хүүхдэд озонтой дусал хийж байна гэх сурталчилгааг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээрх зурагт харагдаж буй сурталчилгаа болоод, энэ төрлийн цахим сурталчилгаануудыг шалгах аж.

Монгол Улсад мөрдөгдөж буй Зар сурталчилгааны тухай хуульд “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно, Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана, Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно” гэж заасан байдаг.

Хэрэглэгч та бүхэн энэ төрлийн зар сурталчилгаатай холбоотой мэдээллийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 тусгай дугаар болон afccp.gov.mn, [email protected], Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Фейсбүүк хуудас/-т ирүүлэх боломжтой.

Тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ
Тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд