Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэнд холбогдох шүүх хурал 13 удаа хойшилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 37 секунд

“Хар тамхины” хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох эрүүгийн хэрэг нийт 13 удаа хойшлоод байна. Энэ нь хар тамхины хэргийг шийдэх чадахгүй байна гэх шүүмжлэлийг дагуулж буй. Тэгвэл уг шүүх хурал ямар учраас ингэж олон удаа хойшилсон талаар шүүхийн ажилтнаас тодруулахад "Хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэний хэрэг 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн. Шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан ба хэргийг хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх юм.

Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд нь товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогджээ.

Тодруулбал, 7 удаад нь шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч тус тус ковидоор өвдсөн гэж, 3 удаад нь өмгөөлөгч солигдох, хэргийн материалтай танилцах болон хурал давхацсан гэж, 1 удаад нь прокурор өвдсөн гэж, 1 удаад нь шүүхэд хөл хорио тогтоосон шалтгаанаар тус тус шүүх хуралдаан хойшлогдсон байна.

Түүнчлэн 1 удаад шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж, 2 өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд уг хэрэгт холбогдсон бүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор бүрэн оролцуулж байж шүүх хурлыг хийх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргийг шүүхэд оногдуулсан, хуульд заасан нөхцөлийг хангах шаардлагаар шүүх хуралдаан дээрх байдлаар удаа дараа хойшилж, нийт 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, уг хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар шүүхээс товлоод байна" хэмээжээ.

Улсын заан М.Лхагвагэрэл: Монголын чөлөөт бөх мандан бадраг
Улсын заан М.Лхагвагэрэл: Монголын чөлөөт бөх мандан бадраг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.