“Белград 2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл аваргын алтан медалийн төлөө барилдан, олимп, дэлхийн аварга алдарт бөх Таха Акгюльд 6:2-ын харьцаатай оноогоор ялагдсанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтан болж, хос медальтан болсон билээ.
Тэгвэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Лхагвагэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэгчиддээ талархал илэрхийллээ.
Тэрбээр "Монголын чөлөөт бөх мандан бадраг. Чөлөөт бөхийг сэтгэл зүрхнээсээ дэмждэг Монгол зон олондоо гялайлаа. Бөх гэдэг бол бүтээл юм гэж дотны минь найз хэлдэг. Бүтээлийг боловсруулах гэж өдий хүртэл надтай хамт байгаа та нартаа бүгдэд нь талархъя" гэлээ.