Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж хүүгийн хамт УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. 

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Их хурлын сонгуульд Та дэвших гэж байгаа юмуу, дэвшихийг урьж байна, Таныг дэвшүүлэх талаар яримаар байна гэж хандах. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье. -Хүү нь Их Хурлын сонгуульд явах гэж байна гэсэн яриа гарах. Хүүгээсээ бас асуулаа. Их Хуралд үгүй гэнэ. Манайхаар нэг иймэрхүү" гэжээ.

Экс Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн билээ. 

Түүнийг  “Тоёоко Инн” зочид буудалд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж гэрийн тусгаарлалт руу шилжүүлсэн. Түүний тусгаарлалтын хугацаа энэ долоо хоногийн Баасан гарагт дуусах аж.

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.