Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Ашигт малтмал эрж хайх, ашиглах эрхийг энэ цаг үеэс олгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” хурлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

- Улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангаж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сүйрч байна.

- Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын итгэл буурч хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Эдгээр хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаална.

- Салбарын үйл ажиллагааг алдагдахуйц эсэргүүцэл ихэссэн. Хууль бус байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хариуцлагагүй уул уурхай байсаар байна. УУХҮЯ хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

- УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүний албыг давхар хашиж буйн хувьд салбарын тулгамдсан асуудлыг хууль тогтоох байгууллагаар шийдвэрлүүлж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүү далайцтай ажиллана.

- Хувийн хэвшилд боломж олгож, итгэл өгч, хариуцлага үүрүүлэн хамтран ажиллана.

- Ашигт малтмал эрэн хайхыг хориглосон, хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 76 хувийг хамарч зөвхөн 2.6 хувьд нь эрэн хайх үйл ажиллагаа явагдаж байна. Харин 0.23 хувьд нь идэвхтэй ашиглалт хийгдэж байна.

- Хөрөнгө оруулалт, хайгуулалтын ажлын хэмжээ эрс буурч эрдэс түүхий эдийн нөөцийн хомстол үүсэх, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр байна.

- Эрдэнэсийн санг арвижуулах хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлнэ.

- Ашигт малтмал эрж хайх, ашиглах эрхийг энэ цаг үеэс зохих түвшинд олгож эхэлнэ.

- Олон нийтийн хяналт дор хариуцлагатай уурхайн тогтолцооны суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ашигт малтмалын томоохон ордуудыг эргэлтэд оруулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

Эрдэмтэд 3000-аас илүү жил амьдрах боломжтой гарагийг илрүүлжээ
Эрдэмтэд 3000-аас илүү жил амьдрах боломжтой гарагийг илрүүлжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.