Жил бүр зохион байгуулагддаг хуур хөгжмийн наадам /XMF/ өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан. Энэ жилийн XMF-т АНУ-ын реппер LIL PUMP оролцоод буцсан билээ.
Тэрбээр Монголд байх хугацаандаа хийсэн нэгэн бичлэгийг өчигдөр өөрийн цахим хуудсандаа байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Харин ХMF наадмын зохион байгуулагчид буюу LIL PUMP-ийг Монгол Улсад авчирсан BRB компаниас уг бичлэгтэй холбогдуулан 18:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.