Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Дундаж цалин 1.5 сая төгрөг байна

Огноо
Унших
2 минут 20 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний найман сарын тоон мэдээллийг ҮХЦ-ноос танилцууллаа. Тоон мэдээллээс онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна.

- Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсжээ.

- Инфляц оны эхний найман сард 14.4 хувьтай гарснаас хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 4.9 нэгж хувь буюу 34 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

- Монгол Улс эхний найман сард 153 улстай бараа эргэлт хийсэн. Гадаад худалдааны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

- Мөнгөний нийлүүлэлт 26.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буурлаа.

- Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна.

- Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 10 их наяд төгрөг байгаа бол нийт зарлага 10.9 их наяд төгрөг болсон байна. Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

- НДШ төлдөг ажилчдын медиан цалин 1 сая 160 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 167 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Медиан цалин гэдэг нь НДШ болон ХХОАТ-ийн дүнг хасахаас өмнөх дүнг хэлнэ.

Оны эхний найман сарын байдлаар дундаж цалин 1.5 сая төгрөг болсон аж. Оны эхний нэгдүгээр улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан бол энэ улиралд ийнхүү 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин сарын дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 77 хувиар өссөн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банк эзэмшилдээ авав
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банк эзэмшилдээ авав
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.