Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховдын ИТХ: О.Хангай аваргад өгсөн 200 сая төгрөгийг төсвөөс гаргаагүй, Хөшөөт сангаас өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ховд аймгийн Буянт сумын харьяат О.ХАНГАЙ "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслол өнгөрсөн мягмар гарагт тус аймагт зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-аас 200 сая төгрөг, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Ланд круйзер-300” маркийн автомашин бэлэглэсэн.

ИТХ-аас бэлэглэсэн 200 сая төгрөг нь орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байсан гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Төсвийн мөнгөөр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг Хэмнэлтийн тухай хуулиар хориглосон байдаг.

Иймд уг асуудлыг Ховд аймгийн ИТХ-аас тодруулахад "О.Хангай аваргын цолны ёслолын үеэр төсвийн мөнгөнөөс ямар ч зардал гараагүй. ИТХ-аас бэлэглэсэн гэх 200 сая төгрөгийг "Ховд Хөшөөт хөгжил сан"-гаас өгсөн." гэх тайлбарыг өглөө.

"Ховд Хөшөөт хөгжил сан" нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн нүүрсний уурхайд харьяалагддаг аж.

ХӨГЖЛИЙН БАНК: 17 компанийн 83,9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна
ХӨГЖЛИЙН БАНК: 17 компанийн 83,9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.