Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхошуунд 20 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошуу дэд төвд дөрвөн айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь А, Б блоктой 2-3 өрөөний зохион байгуулалттай баригдаж гадна тохижилт, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн талбайн тоног төхөөрөмж суурилуулах, ус дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбох зэрэг ажлууд бүрэн хийгдэж дууслаа. Дэд бүтцэд холбогдсон 20 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулах зорилго тусгагдсан. Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлын хугацаанд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- төсөл хэрэгжиж дэд төвүүдийг байгуулах, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Томо бюлдинг” ХХК болон “Саруул сайхан” ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хөшигийн хөндийн Нисэх буудал явах замыг маргаашаас ирэх аравдугаар сарын 6-н хүртэл хааж, ЗАСВАРЛАНА
Хөшигийн хөндийн Нисэх буудал явах замыг маргаашаас ирэх аравдугаар сарын 6-н хүртэл хааж, ЗАСВАРЛАНА
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.