Оршин суух газраасаа сураггүй алга болсон Н.Содбаяр гэх иргэнийг эрэн хайж байна. Тэрбээр есдүгээр сарын 07-ны өдөр сураггүй болсон бөгөөд 22 настай, 185 см өндөртэй, давхраагүй нүдтэй, шонхор хамартай аж.
Алга болох үедээ хар өнгийн гялгар пүүз, өнгө тодорхойгүй биеийн тамирын өмдтэй явсан байна. Иймд тухайн иргэнийг харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 99171030 дугаарт мэдээлэл ирүүлнэ үү.