Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Улсын Аварга цол хүртсэн О.Хангай аваргын цолны мялаалга наадам өчигдөр /2022.09.13/ Ховд аймгийн Жаргалант суманд болж өндөрлөлөө.
Наадамд нийт 127 бөх барилдсанаас нутгийн бөх, Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Б.Серик, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном нар их шөвөгт шалгарчээ.