Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд


Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй  “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш эхэлнэ.

Дадлага сургуулийн бодлогын дагуу штабын сургууль ОБЕГ-т байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабд зохион байгуулагдах юм.

Тус штабын сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлно гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

БСШУСЯ-наас нийслэлийн соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцжээ
БСШУСЯ-наас нийслэлийн соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцжээ
 
П.Наранбаяр: Ямар нэг байдлаар төсвийг шилжүүлж, хууль зөрчсөн зүйл байхгүй
П.Наранбаяр: Ямар нэг байдлаар төсвийг шилжүүлж, хууль зөрчсөн зүйл байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.