Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж явна. Наймдугаар сард Ченнайд болсон дэлхийн шатрын XXXXIV олимпиадад нөөц тамирчнаар оролцсон түүний хувьд Румынд 7 өргийн өргийн дараах байдлаар 6 хожил, 1 тэнцээтэй, 6.5 оноогоор итгэл төгс хошуулчилж байгаа юм. Тэрбээр одоогоос 8 жилийн өмнө буюу 2014 онд Дурбанд 8 насны дэлхийн аварга болж, 2018 онд Албанид улсад 13 насны ангилалд сурагчдын дэлхийн аваргаар тодорсон.
Түүний төрсөн эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул мөн л шатрын спортоор хичээллэдэг бөгөөд дэлхийн шатрын холбоо (FIDE) Унгарын алдарт эгч дүү 3 Полгартай адилтган онцолжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн швейцарь системээр 11 өрөг тоглож дүнгээ гаргах бөгөөд Д.Мөнхзул охинд тун хариуцлагатай 4 тоглолт үлдээд байна.
Эх сурвалж: Mgl sport