Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Филармонийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын Филармонийн хамт олон коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандивын аянд нэгдлээ.

Нийт 170 гаруй ажилтан, алба хаагч, уран бүтээлчидтэй тус байгууллага нэг өдрийн цалин болох 5 092 525 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр “Бид нэг гэр бүл” аяныг өрнүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа, тайван цаг ирэхэд “Бид нэг гэр бүл” талархлын тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

У.БИЛГҮҮН

Д.Нямхүү: Франкфуртээс ирсэн иргэнээс халдвар илэрч, тохиолдлын тоо 41 боллоо
Д.Нямхүү: Франкфуртээс ирсэн иргэнээс халдвар илэрч, тохиолдлын тоо 41 боллоо
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна