Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг II раундын 01.27 секундэд Америкийн тамирчинг цэвэр яллаа.
Тэрбээр анхны тулаанаа АНУ-ын “PFC” холбооны сүрэл жин(48-52кг)-гийн сонирхогчийн аваргын бүсний төлөө нутгийн тулаанч, 25 настай Амбер Терреллтэй хийж, алдарт хэвтээ мэхээрээ буулган авлаа. Ингэснээр М.Уранцэцэг мэргэжлийн холимог тулаанаар тулалдах эрхтэй боллоо.
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг:
"Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе рүү орлоо. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна" хэмээлээ.