Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нээлтийн барилдаанд М.Бадарч гарьд түрүүлж, Н.Батсуурь аварга үзүүрлэлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан "НУТГИЙН БУЯН ГРУПП" ХХК-ийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Н.Батсуурь үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” СХ, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” СХ, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн долоод улсын начин Э.Даш, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар үлдэж барилдлаа.

Улаанбаатар хотод маргааш 21 хэмийн дулаан байна
Улаанбаатар хотод маргааш 21 хэмийн дулаан байна
 
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.