Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаан дийлэх үү? Ван дийлэх үү?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 37 секунд


Сонгууль хаяанд ирж улс төрийн намуудын дотоод амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөх боллоо. АН-ын дотоод зөрчил, дэнчингийн маргаан олны нүдэнд ил болсон. Хуучин хараацайнууд нь бие дааж, үлдсэн хэд нь хоорондоо үзэлцээд учраа олохгүй байгаа энэ намын сонгуулийн хувь заяа ч тун бүрхэг харагдаж байна.

Угийн нээлттэй үзэлцдэг АН-ынханы хэрүүл маргааныг олон нийт ч төдийлөн хурцаар хүлээж авахаа байсан. Гэхдээ зөрчил хагарлын уг сурвалж нь юу байв? гэдэг нь туйлын сонирхолтой асуулт юм. Энэ бүхний гол эх үүсвэр нь АН-ын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нараас эхтэй.

Ердөө гуравхан жилийн өмнө ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэж баярлаж хөөрцөглөж байх үед тэд тэдний аль аль нь хуурамч тэврэлт, халаасандаа салаавчтай явсан аж. З.Энхболд, Н.Алтанхуяг нарын Ц.Элбэгдоржид харшилтай нөхөд Х.Баттулгыг бараадаж тамгын дарга, зөвлөхөөр нь байршаад авсан. С.Эрдэнэ тэргүүтэй АН-д фракц болгоноос хагас бүрэлдэхүүн нь л үлдсэн гэхэд болно. Гадасын ирээдүй гэгдэж явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаасаа хөөж МҮДН-ын гаралтай Л.Болд өрх тусгаарлан засаглагч талтай ойрхон шадарлах болсон. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал тэргүүтэй луйгарууд нь С.Эрдэнэд хэрэндээ л хань болох гэж хичээсэн боловч З.Энхболдын эргэн эрэлт угийн зөрүүд Э.Бат-Үүлийн тэвчээрийг шударч мань эр тусгаарлан гарснаа зарлав.

Эрх мэдлийг бодитой хэрэгжүүлэх талаасаа ардчилагчдын талаас Х.Баттулга, С.Эрдэнэ нар л жанжны туг барьж яваа хүмүүс. Тиймээс тэдний голд ямар тохироо, холхио үүсэхээс л АН-ын 2020 оны сонгуулийн хувь заяа шалтгаална. Гэтэл эл хоёр эрхэм нэг цэгт огт буухгүй явсаар өдийг хүрлээ.

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг хаяалж буусан Алтангадас, Шонхорынхон АН-аас нэр дэвших нийт мандатын 50% буюу 38-ийг С.Эрдэнээс нэхсээр өдийг хүрсэн байна.

Түүнийг ийм хуваарилалт хийхээс өөр аргагүй болтол шахна гэдэг дээр Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболд нар дуу нэгтэй бат тохирчээ. Харин “Эрдэнэ Ван” үүнийг огт зөвшөөрөөгүй ба Н.Алтанхуягийг нэмж намаасаа хөөжээ. Мөн Х.Баттулгын итгэмжлэлээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Тувааныг ч ажлаас нь чөлөөлж Ц.Элбэгдоржийн угшилтай Ц.Баатархүүг Генсекээрээ томилж Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хүмүүсийг огт нэр дэвшүүлэхгүй дээрээ тулжээ. Байдал эвгүйтснийг мэдэрсэн З.Энхболд “төвийг сахигч” дүрээр АН-д эргэн очиж мандатаа баталгаажуулахаар явжээ.

Х.Баттулга өөрийн тамгын газрын даргаараа З.Энхболдыг томилсон боловч гол асуудлаа Н.Алтанхуягтай ярьдаг. Ярьж тохирчихоод З.Энхболдыг дуудаж “Хуягаа бид хоёр ингэж шийдлээ” гэж танилцуулдаг болсноор “бяцхан жийлт” явагдаж З.Энхболд Ерөнхийлөгч хавиар зай ч үгүй банз ч үгүй, тойргийн гадна эргэлдэх болсон тул эртний анд С.Эрдэнэд тал засах замыг сонгосон ч гэнэ.

Х.Баттулгын хамгийн ойрын хүрээлэлд байгаа Н.Алтанхуяг Г.Уянга, Г.Баасан, Ш.Адьшаа нарыг АН-аас нэр дэвшүүлэхгүй болсон тул бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байна. Харин үүний хариуг Х.Баттулга яаж барих вэ? гэдэг нь тун сонирхолтой асуулт. Сюрприз барьдгаараа хэнийг ч дагуулахгүй Х.Баттулгын богцноос гарах “дараагийн зуун сэдэв” юу байх вэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай хүлээж байна. С.Эрдэнийг огцруулна, хэрэг тохож сонгуулиас өмнө татна гэсэн таамаг яриа олонтой хөвөрч байсан ч өнөөдрийн байдлаар тийм зүйл болоогүй байна. Товчхондоо АН-ын хүчний хуваагдал Хаан дийлэх үү? Ван дийлэх үү? Гэдгээс олон зүйл хамаарна.

С.Эрдэнийн хувьд АН-ыг үнэмлэхүй ялалт үгүйдээ л баталгаатай ялалтанд хүргэж байж цаашид хүчээ хадгалж явна. Үгүй бол олонхи биш “олуулаа” болсон намаар Ерөнхийлөгч хэрхэн тоглож болдогийн эмгэнэлт үлгэр давтагдах нь тодорхой. Энэ янзаараа бол АН-д ялах магадлал тун бага. Харин Х.Баттулгын хувьд АН, МАН, бусад гээд 20 орчим гишүүнийг найзлах, гогдох арга хослуулан барьсан байхад жинхэнэ “Хаан” болно. Өнөөдрийн 63 гишүүнтэй тэр ашиггүй зодоон хийлгүй эвээ олж яваа. Эвгүйтвэл хөнтөрчих хэмжээний үнэмлэхүй хүч байгаа тул тэр хаанчлах гэж яарахгүй байгаа нь санаандгүй хэрэг биш билээ. Х.Баттулгад одоо зодоон хэрэггүй уран нүүдэл хэрэгтэй. Уран байж чадвал тэр дахин зургаан жил хаанчлах эрхээ олж авна. Тэр хооронд юу ч болоо билээ. Дон Каралеонд бодол бий...

Уран гарт сийлбэрчин ээж, охин хоёр
Уран гарт сийлбэрчин ээж, охин хоёр
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.