Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдийн паркаар жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэх боломжтой болгоно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжсэн. Энэ талаар хийсэн мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлж, нийслэлийн тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн онцгой шийдвэрийг гаргалаа. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр боллоо.

Дараагийн бас нэгэн чухал шийдвэр бол нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг нэмэгдүүлсэн шийдвэр байлаа. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 2015, 2016 онд нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлж байсан ч Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор сүүлийн жилүүдэд тасалдсан. Тэгвэл жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан. Бүтээн байгуулалтын ажлыг хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцсоны дагуу Хүүхдийн парк нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн жилийн дөрвөн улиралд үйлчлэх боломжтой болж буй юм гэлээ.

БИЧЛЭГ: Цонх угааж байхдаа хүүхдийн амь аварсан Г.Батмөрөн хүүг “Онцгой үйлстэн“ шагналаар шагнажээ
БИЧЛЭГ: Цонх угааж байхдаа хүүхдийн амь аварсан Г.Батмөрөн хүүг “Онцгой үйлстэн“ шагналаар шагнажээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц