Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЗГ-ын хуралдаанаар тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүд нээгдэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой засгийн газрын 139-р тогтоолоор бүх шатны сургалтын төвүүд болон ЕБС, сургуулийн өмнөх боловсрол, Их дээд сургуулиудын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосон. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулж, мэргэжлийн сургалтын төвүүдийг нээх саналыг Улсын онцгой комиссоос гаргаж Засгийн газрын хуралдаанаар оруулна. Лхагва гарагт болох засгийн газрын ээлжит хуралдаанаар уг саналыг оруулан тогтооолд өөрчлөлт оруулснаар нийт 1088 сургалтын төв шат дараатайгаар үйл ажиллагаагаа явуулах боложтой болно. Шат дараатайгаар нээнэ гэдэг нь ЭМЯ, болон холбогдох байгууллагуудын тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Тэдгээр шаардлагыг хангасан сургалтын төвүүдэд үйл ажиллагаагаа явуулах эрх нээгдэнэ гэсэн үг.

Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв,  Гадаад хэлний сургалтын 255 төв, Жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8-ныг хүртэл үргэлжилнэ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8-ныг хүртэл үргэлжилнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга