Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Улсын сургуулийн захирлууд “Би ажлаа өгөхгүй, өгвөл тэр хүнд л өгнө“ гэдгээ болимоор байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Сүүлийн үед Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүнтэй холбоотой авлига, хээл хахууль, гэр бүлийнх нь гишүүдийн зам тээврийн осол гээд олон мэдээлэл цацагддаг ч тэгсгээд өнгөрдөг байсан бол энэ удаад асуудал хурцдаж, тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон. Тодруулбал, түүнийг чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд гаргасан. Харин одоо ОХУ-ын тал эцэслэн шийдэх юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа улсын сургуулийн захирлуудын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Улсын зарим сургуулийн захирлууд "Би ажлаа өгөхгүй, өгвөл тэр хүнд л өгнө, өгсөн ч миний хүмүүсийг халж солихгүй" гэж шаардлага тавьдаг. Дараагийн захирлаа ажлыг нь хийлгэхгүй зовоодог байдлаа болимоор юм.

Төсвийн хөрөнгөөр барьсан сургуульд та төсвөөс цалин авч байсан гэдгээ санамаар юм. Өөрийн барьсан хувийн сургуульдаа шаардлагаа тавиад дараагийн хүнээ томилоод явах нээлттэй" хэмээжээ.

Б.Чойжилсүрэн: ОХУ-ын Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцдэг байсан бол одоо ойлголцох нааштай хариуг хэлж байна
Б.Чойжилсүрэн: ОХУ-ын Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцдэг байсан бол одоо ойлголцох нааштай хариуг хэлж байна
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.