Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: ОХУ-ын Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцдэг байсан бол одоо ойлголцох нааштай хариуг хэлж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим сайд нарын хамт ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг "Дорнын эдийн засгийн VII чуулга"-нд оролцож буй. Энэхүү уулзалтаар манай улс ОХУ-тай эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төсөл дээр хамтран ажиллахаар болсон хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрбээр "Эрчим хүчний салбар ОХУ-тай хэлэлцэх зарим ажил бий. Үүний нэг нь ТЭЦ-3 компаний өргөтгөл буюу хүчин чадлыг 300 мегаватаар нэмэгдүүлэх ажил байна. Уг ажлын талаар бид ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзаж урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Үүний дараа санхүүгийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Уг ажлыг Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Сангийн яам хамтран хэрэгжүүлж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ-ын зарим эх сурвалжууд сонирхож эхэлсэн. Өмнө нь эсэргүүцдэг байсан бол одоо энэ тал дээр ойлголцож, ярилцъя гэх нааштай хариуг хэлж байна.

Манай улс импортын хараат байдалд байна. Эгийн голын усан цахилгаан станц нь ногоон төсөл юм. Нүүрсний станцтай харьцуулахад хөрөнгө оруулалтаа нөхдөг. Гэхдээ барууны зарим улсаас энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахад тусална гэдгээ илэрхийлж санхүүгийн байгууллагууд ирж уулзсан" гэв.

Улаанбаатар хотод маргааш  29 хэмийн дулаан байна
Улаанбаатар хотод маргааш 29 хэмийн дулаан байна
 
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.