Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод маргааш 29 хэмийн дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

09-р сарын 07-ны 20 цагаас 09-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар их төлөв цэлмэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Д.Амарбаясгалан: Хувийн хэвшлээ дэмжиж тэдний бизнестэй өрсөлдөхгүй
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшлээ дэмжиж тэдний бизнестэй өрсөлдөхгүй
 
Ерөнхий сайд Н.Учрал намын бүлгийнхээ гишүүдийг Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхийг дэмжихийг хүсжээ
Ерөнхий сайд Н.Учрал намын бүлгийнхээ гишүүдийг Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхийг дэмжихийг хүсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.