2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд анх удаа нийслэлийн төсөвд хөрөнгө оруулалтын ажилд авто замын түгжрэлийг бууруулахаар заасан. Үүний дагуу анхны хөрөнгө оруулалт буюу НИТХ-аар 114.4 тэрбум төгрөгийг энэ жил баталсан. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэлт. Тэгвэл парк шинэчлэлийн ажилтай холбоотой зарим мэдээллийг багцлан хүргье.
-Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд энэ онд 77.3 тэрбум төгрөг төсөвлөжээ-
-Хоёр давхар автобус болон, сургуулийн автобус гээд 100 орчим автобус одоогоор орж ирсэн-
-ҮР ДҮН: Нийтийн тээврийн парк 80% шинэчлэгдэж, хүртээмж нэмэгдэнэ-