Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэх асуудлаар иргэдээс санал авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан замын хөдөлгөөн тэр дундаа авто замын түгжрэл 0 зогсолт хийх магадлал өндөр байсан тул Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 03-ны өдрүүдэд нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан.

Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан аж.

Тэгвэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар санал хүсэлт авч байна. Тэгвэл иргэн та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home саналаа өгөөрэй.

45 тонн шатахуун ачиж явсан автомашин замын хажуу руу унажээ
45 тонн шатахуун ачиж явсан автомашин замын хажуу руу унажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд