Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь өнгөрөгч долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Үүний нэг нь нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг юм.
Ташрамд дурдахад, ШӨХТГ-ын даргаар өмнө нь О.Магнай, Д.Мөнхтөр нар ажиллаж байсан юм. О.Магнайгийн хувьд 2012-2015 оны хооронд ШӨХТГ-ын даргаар ажилласан байдаг. Харин Д.Мөнхтөрийн хувьд 2016 оны нэгдүгээр сард ШӨХТГ-ын даргаар томилогдож, мөн оны наймдугаар сарын Засгийн газрын шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв.