Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сайханбаяр: Дүрмийн бус харилцаанаас болж осолдсон, эндсэн цэргийн албан хаагч байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

ОХУ, Украин улс хоорондоо дайтаж буй энэ цагт манай улс ажиглалтын байр сууринаас хандахаа мэдэгдсэн. Гэвч ОХУ-ын цэргүүд манай улсад хээрийн сургуулилт, бэлтгэл хийсэнд иргэд ихээхэн тааламжгүй хандаж буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл уг асуудалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өгөв. Тэрбээр "Цэргийн хээрийн сургуулилттай холбоотой иргэдийг бухимдуулсан, төөрөгдүүлсэн, улстөржүүлсэн мэдээллүүд их явж байна. Монгол Улсын батлан хамгаалах яам цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40-өөд оронтой хамтран ажилладаг. Цэргийн сургуулилттай холбоотой асуудлыг тэр болгон дэлхий нийтэд зарлаад байдаггүй. Тодорхой хэмжээний хаалт байх ёстой. 2022 оны хувьд АНУ-тай хоёр талын хамтарсан долоон сургуулилт, ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай хоёр талын хамтарсан сургалт хийсэн.

Өнгөрсөн наймдугаар сард Сэлэнгэд ОХУ-ын цэргүүд цэргийн сургуулилт хийсэн. Уг сургуулилтын дараа ОХУ-ын цэргүүд бүх техникээ аваад гарсан. Тиймээс цэргийн сургуулилттай холбоотой асуудалд болчимгүй дүгнэлт хийх, хамаагүй яриа гаргахад болгоомжтой хандахыг анхааруулж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цэргийн ангид байдаг дарамт, дүрмийн бус харилцааны асуудалд яаж анхаарч ажиллах вэ?

-Дүрмийн бус харилцаа, цэргийн албан хаагчдын хоорондын харилцааны зөрчилтэй холбоотой асуудлаар осолдсон, эндсэн цэргийн албан хаагч байхгүй. Харин хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагаатай холбоотойгоор бэртсэн, өөрсдийн болчимгүй үйл явдлаас болж эндсэн асуудал гарсан. Үүнийг шалгадаг газар нь шалгаж тогтоогоод явж байгаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.