Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

2020 оны 05 дугаар сарын 03-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Дорнод Монголын тал нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч 21-23 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр,  8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус,  говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг, ШИНЭН, АН-ын зөвлөл хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг, ШИНЭН, АН-ын зөвлөл хуралдана
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.