Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самарт явж байсан эрэгтэй шөнө модноос унаж, ухаангүй байдалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн 2021 онд зургаа, он гарсаар дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байна гэсэн дуудлагын /2022.08.30-ны 08:04 цагт/ дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, уул модонд явахдаа хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

SOCIAL POP: З.Энхболд МАН-ын ам, ажил зөрсөнийг “сануулав“
SOCIAL POP: З.Энхболд МАН-ын ам, ажил зөрсөнийг “сануулав“
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.