Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл маргааш өглөө эрт бүлгийн хурлаас өмнө хуралдаж, ЗГ-ын бүтэц, сайдуудын томилгоог хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын намын Удирдах зөвлөл маргааш өглөө буюу даваа гарагт /2022.08.29/ хуралдахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, өглөө 10 цагаас МАН-ын бүлгийн хуралтай бөгөөд үүнээс урьтаж өглөө эрт ийнхүү хуралдахаар болжээ. Тус хурлаар Засгийн газрын шинэ бүтэц бүрэлхүүний асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж хамгийн гол хэлэлцэх асуудал нь “Үндэсний нэгдмэл эв эе”-ийн Засгийн газар байгуулах буюу АН-ыг засагт оруулах асуудлаар гол шийдвэр гаргана.

Үүнээс гадна мэдээж Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүтцийг нэмэгдүүлэх болон сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж шийднэ. Удирдах зөвлөлийн хурлын дараагаар 10 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Одоогоор УЗ-ийн хурлын цаг нь тодорхойгүй байгаа бөгөөд 8, 9 цагийн аль нэгэнд нь зарлах байх.

Магадгүй асуудлаа шуурхайлж чадвал маргаашдаа багтаад /2022.08.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслөө байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлж батлуулна. Дараагаар нь шинэ сайдуудаа томилж, захирамж гарган УИХ-д оруулж тангараг өргүүлэх юм.

Гэхдээ хуулийн процесс үргэлжлэх учраас маргаашдаа багтахгүй байх магадлалтайг эх сурвалжууд онцолж байна.

Г.Лхагвадорж

Ээлжит бус чуулган маргааш ХААНА
Ээлжит бус чуулган маргааш ХААНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.