Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: АН-ыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохыг сонгогчдын 52 ХУВЬ нь эсэргүүцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулах Засгийн газартаа парламентад суудалтай намуудыг урьж, "Үндэсний нэгдмэл эв эе"-ийг бодсон Засгийн газрын бүтэц оруулж ирэх болсон талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан MEC судалгааны байгууллагаас 2022 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд иргэдээс Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд орох эсэх талаарх судалгааг авсан байна

Уг судалгаанд түүвэр байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1044 иргэн хамрагджээ.

Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн ердөө ХОЁРХОН хувь "Засгийн газарт орох нь маш зөв" гэсэн бол долоон хувь нь "орж болох юм" гэдэг хариултыг өгчээ.

Өөрөөр хэлбэл, нийт судалгаанд оролцогчдын 9 хувь нь АН-ыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохыг дэмжих хандлагатай байна.

Харин 23 хувь нь "Засгийн газарт ороод хэрэггүй", 29 хувь нь "Засгийн газарт орох нь буруу" гэдэг хариултыг өгчээ. Эдгээр хариултаас үзэхэд нийт судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь АН-ыг засагт орохыг эрс эсэргүүцжээ. Тэгвэл 39 хувь нь "Үнэлж мэдэхгүй байна" гэх дундын хариултыг хэлжээ.

Уг судалгааны дүнг ерөнхийлөн харвал судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь АН-ыг Засгийн газарт оруулахыг дэмжихгүй байгаа аж.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АРДЧИЛСАН НАМААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ОРОХ ТАЛААРХ ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

Өөрөөр хэлбэл, иргэд сонгогчдын энэ тооны иргэд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг хамтарсан Засгийн газар байгуулбал улс төрийн үнэлэмжээ бууруулна. Мөн энэ тооны иргэд АН-д хандах итгэл нь буурах төлөвтэй гэж хэлж болох юм.

АН-ыг Засгийн газарт орох эсэхийг маргааш Ардын намын УЗ болон бүлгийн хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

С.Энхболд: Цусны үүдэл эс буюу чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо нэвтрүүллээ
С.Энхболд: Цусны үүдэл эс буюу чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо нэвтрүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.