Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19: Сүүлийн 24 цагт 102 тохиолдол бүртгэгдэж нэг иргэн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 49 секунд

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс:

  • 56 нь нийслэлд
  • 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977,670 болов.Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд тав, Дорноговьд дөрөв, Орхонд хоёр, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 25, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 470 хүн эдгэрсэн бол Улаанбаатар хотод нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,126 болж байна.

БНСУ: Асрамжийн газарт өссөн хоёр хүүхэд амиа хорложээ
БНСУ: Асрамжийн газарт өссөн хоёр хүүхэд амиа хорложээ
 
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.