Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОВД ИТХ: Засаг даргад заалнаас Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлсэн МАН-ын тогтоолыг хэлэлцэж байна.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Э.Болормааг нэр дэвшүүлсэн юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар заалнаас Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүллээ.

Т.Дэлгэрсайхан нь одоо Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ.

Сануулахад, Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.

Харин Б.Дүгэржав нь "Би Засгийн шийдвэр гарахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ намдаа өгсөн байсан" хэмээсэн билээ. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Хөвсгөл аймгийн Ханх сумд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
ШШГБ-аас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.