Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: О.Хангай түрүү бөхийн шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг ИНГЭЖ ТОХИЖУУЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга О.Хангай бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэсэн. Тус тасгийн 283.8 м.кв талбайг тохижуулж дууссан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.22/ боллоо.

Тэрбээр түрүү бөхийн бай шагналаа нийгмийн сайн, сайхны төлөө тэр дундаа хүүхэд, багачуудын эрүүл мэндийн төлөөх байгууллагын тохижилтод зориулж буйдаа тун талархалтай байгаагаа илэрхийлэв.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд өдөртөө үйлчилдэг байна.

Сүүлийн 5 жилийн статистикаас харахад тус поликлиникээр жилд 13-15 мянган хүүхэд үйлчлүүлжээ. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн поликлиникийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сар гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү дуусаад байна.

Хүүхдийн зөвлөх поликлиник нь амбулаторийн үзлэг ба оношилгооны гэсэн хоёр хэсэгтэй. Үүгээр хүүхдийн дотор, мэс засал, нүд, чих хамар хоолой, шүд, нярайн тусламж гэх мэт нийт 20 гаруй чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн онош тодруулах бүхий л үйл явц, үүн дотроос дурангийн шинжилгээ, компьютер томографи, MRI шинжилгээ гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ч хийдэг байна.

Тохижилтын ажлын хүрээнд 283.8 м.кв талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон өөрчилжээ.

Засвар, шинэчлэлтийн үр дүнд Хүүхдийн зөвлөх поликлиник нь:

  • Амбулаторийн үйлчлүүлэгчдэд зориулсан зай талбай нэг дахин томорсон,
  • Амбулаторийн хананд хүүхдүүдийн мэддэг, тэдний дуртай хүүхэлдэйн кино, номын баатруудын гол дүрийн зураг, үйл явдлыг уран сайхны аргаар зурж, эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлсэн,
  • Ариун цэврийн өрөөг хүүхэд, асран хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орчин үеийн стандарт шаардлагын дагуу зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдэд ая тухтай, ээлтэй орчин бүрдүүлсэн,
  • Хана, хаалга, тааз, шалны өнгийг шинэчилсэн нь эмнэлгийн орчинд нийцүүлсэн хүүхэд болон асран хамгаалагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ээлтэй болжээ.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.