Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ухаалаг хөтөч“, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой“ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

May be an image of 4 people, people standing and indoorМонгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан Монгол Улс болон АНУ хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2020 оны 4 дүгээр сард байгуулсан. Энэ гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдийг урьдчилан сэргийлэх төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Үүний хүрээнд хүүхэд залуучуудад чиглэсэн Ухаалаг хөтөч (Smart Navigator), Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой (Voice up for change) хөтөлбөрүүдийг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 50 ерөнхий боловсролын сургуульд өсвөрийн клубээр дамжуулан энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлнэ.

May be an image of 4 people

Ухаалаг хөтөч хөтөлбөр нь өсвөр үеийнхний хүн худалдаалах болон шилжих хөдөлгөөний тухай үндсэн ойлголтыг дээшлүүлж, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулах зорилготой юм. Харин "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хөтөлбөр нь хүн худалдаалах болон шилжих хөдөлгөөний тухай ойлголтыг өгөхөөс гадна нөлөөллийн ажил зохион байгуулах чадварыг дээшлүүлэх зорилготой аж.

Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй төгсөгчид өнөөдөр дахин шалгалт өгнө
Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй төгсөгчид өнөөдөр дахин шалгалт өгнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.