“XMF - Хуур хөгжмийн наадам” Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Иргэд та бүхэн:
1. Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явах, сонор сэрэмжтэй байх,
2. Бусадтай эелдэг боловсон, хүндэтгэлтэй харилцах,
3. Бага насны хүүхэдтэй явж байгаа тохиолдолд тэднийг төөрөхөөс урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайжруулах,
4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гарцтай хэсгээр зам хөндлөн гарах, бага насны хүүхдийг гараас нь хөтлөх, тэврэх зэргээр өөрөөсөө салгахгүй байх бүх нөхцлийг бүрдүүлж хөдөлгөөнд оролцох,
5. Тээврийн хэрэгслийг зогсоолд тавихдаа зориулалтын зогсоолд байршуулах, явган хүний гарц гарман дээр тавихгүй байх,
6. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
7. Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг 102 дугаарын утсанд цаг алдалгүй мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.