Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун гурван аймгийн тогийг 4 хоног хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийгдэхээр болжээ. Улмаар энэ сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг 06:00 цагаас орой 20:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр ханган ажиллах аж.

Оросын талын засварын ажилтай уялдуулан манай ЦДАШ-уудад засварын ажил хийгдэх тул ЦЭХ хэрэглэгчдийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлахыг мэдэгдэж байна гэжээ.

БНСУ-д ковидын улмаас нэг өдөрт 83 хүн нас баржээ
БНСУ-д ковидын улмаас нэг өдөрт 83 хүн нас баржээ
 
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.