Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургууль руу хүсэлтийнх нь дагуу шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

БСШУЯ-наас өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлсэн.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 157 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.

Суралцаж буй оюутнуудыг өөр их дээд сургуулиуд руу шилжүүлэх бол өмнө нь тус сургуулиудад суралцаад төгссөн оюутнуудын Диплом,батламж нь тухайн үедээ цахимаар бүртгэгдэж, баталгаажсан тул ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг албаны зүгээс өглөө.

Л.Энх-Амгалан: МҮИС надтай эвлэрье гэсэн, би эвлэрэхгүй шүүхээр шийдүүлнэ
Л.Энх-Амгалан: МҮИС надтай эвлэрье гэсэн, би эвлэрэхгүй шүүхээр шийдүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд