Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэд мэдээлэл гаргавал “ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулаад 3-4 сайд өгнө“ гэж АН-ынхныг ХУЛХИДЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эрх баригчид АН-ын хоёр гишүүнээр ҮХЦ-д мэдээлэл гаргуулахдаа АН-ын бүлгийн зарим гишүүдийг Засгийн газарт оруулна гэж мунхруулсан байгаа юм. Үүнд нь Н.Ганибал, Ш.Адьшаа тэргүүтэй АН-ын бүлгийн хэсэг нөхөд итгэсэн байгаа юм. Тэгээд ч болоогүй. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулна. Үүндээ тогтолцооны өөрчлөлт, ҮХНӨ-ийг ярьж байгаа ХҮН-ын төлөөллийг ч оруулна гэж нэмж сэнхрүүлжээ. Сайдын сандал суудлын хувьд АН-д 3-4, ХҮН-д 1-2 сайд өгнө гэж АН-ын бүлгийн цөөн хүрээнийхэнтэй МАН тохирчээ. Тохирчээ ч гэж дээ, хулхиджээ.

Хачирхалтай нь АН-ынхан энэ үгэнд нь бат итгэж, ХҮН-ынхан хэзээ ч ийм зүйл болохгүй мэдэж байсан тул улс төрийг “тоглолт” хийж, эрх баригчдын хөлд сууснаар тогтолцооны асуудлаа наадмын өмнө Цэцээр шийдүүлсэн. Харин Н.Ганибал, Ш.Адьшаа, Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан “давхар дээл”-ний асуудлыг чинь бид шийдүүлсэн гэж бухимдаж, өнөөдрийг хүртэл дараагийн Засгийн газарт орно гэж саарал ордныг метрлэж яваа сурагтай.

Тэр ч байтугай сайдын суудлынхаа тоог нэмэх санаа гаргаж эрх баригчдыг бүр мөсөн айлгаж, цочоожээ.

Товчхондоо, АН-ыг засагт оруулах ямар ч шаардлага Ардын намд байхгүй. Хэрвээ оруулсан нөхцөлд нэгдүгээрт, ард түмний шүүмжлэлийг даахгүй. Ардчилсан намд итгэхгүй учраас л муу ч, сайн ч МАН-ыг олонх болгосон.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхандаа “тасдуулна”. Тэртээ тэргүй 62 гишүүн нь сайдын суудалдаа багтаж шингэхгүй алалцаж байхад дундуур нь бүлэгтэй, бүлэггүй нь мэдэгдэхгүй АН-ын хэдэн бүтэлгүй нөхдүүдийг танхимдаа чирээд ирвэл гал дээр тос асгаснаас илүү юм болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дотоод улс төрөө даахгүй. Тиймээс хэзээ ч ийм тэнэг алхам хийхгүй байх.

Гуравдугаарт, үнэхээр хамаг арга заль, эрх мэдлээ ашиглаад АН-ыг засагтаа орууллаа гэж бодъё. Мэдээж нам л юм чинь АН-ынхан хурган улс төр хийх нь ойлгомжтой. Шинэ Засгийн газарт нь орж хамаг өрөм, тосыг нь хамчихаад 2023 оны сүүлээр засгаас нь гарчих магадлалтай л хүмүүс. Засаг төрөө гурван удаа огцруулсан МАН-ынханд дараагийн сонгуулиар иргэд итгэх үү. Ийм эрсдэлтэй алхам хийх үү гэдэг сонин.

Эцэст нь нэмж хэлэхэд, улс төрийн нөхцөл байдал ийм ээдрээтэй байхад АН-ыг Засгийн газартаа оруулах мунхаг хүн Ардын нам дотор нэг ширхэг ч байхгүй. Ямар С.Баяр шиг том төсөл урагшлуулах гэж байгаа биш. Бүтэлтэй, бүтэлгүй Ш.Адьшаа, Н.Ганибал, Д.Ганбат тэргүүтэй нөхдүүд МАН-д ямар ч хэрэггүй. Яаж ч бодсон улс төрийн хүрээнийхэн дунд сүүлийн өдрүүдэд гараад буй “АН-ыг засагт оруулна” гэдэг яриа МАН-аар тоглуулж ҮХЦ рүү “захиа” зөөж гүйсэн хэдхэн хүний л бодол биз.

Харин ингэж бүтэхгүй юм мөрөөдөхийн оронд Цэцэд өгсөн гомдлынхоо төлбөрт бүлгийн даргаа огцрууллаа гэж ойлгоод дараагийн бүлгийн даргаа томилохоо бодсон нь дээр дээ АН-ын бүлгийнхэн минь.

Г.Лхагвадорж

АТГ-аас Ж.Соронзонг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ
АТГ-аас Ж.Соронзонг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.