Өнөөдөр БСШУЯ-наас Их, дээд сургуулийн элсэлт , бүртгэл, чанарын шаардлагын талаар мэдээлэл хийлээ.
БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:
"Монгол Улсад 147 мянган оюутан 88 их дээд сургуульд суралцдаг. Эдгээр сургуулийн 14 их сургуульд нь 108 оюутан суралцаж байна. Чанаргүй Их, дээд сургуулийг хасах шийдвэрийг гаргаж 88 их сургуулийг 67 болгож буулгалаа. Өнөөдрийн байдлаар 21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Учир нь гэвэл нэг сургууль 40 хүрэхгүй оюутантай подвалд үйл ажиллагаа явуулдаг их сургууль хүртэл бий. Эдгээр сургуульд сурч байсан 1567 оюутан илүү чанартай, нэр хүндтэй сургуулиудад шилжин суралцах боломжийг олгож байна" хэмээлээ.
Мөн 24 их, дээд сургуульд 6 сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд энэ хугацаанд чанарын шаардлага хангахгүй байвал үйл ажиллагааг нь зогсооно гэдгийг дурдлаа.