Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2000 орчим хүүхэд сурах сургуультай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Боловсролын яам, “Эрин-Интернэшнл” ХХК-ийн “Эрин эверест интернэшнл” сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болгох гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг ёслолд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр, “Эрин-Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Обэ Сэйжи, ТУЗ-ийн гишүүн Кэничи Хигаки, гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр, дэд захирал Б.Даваасүрэн, хуульч Ц.Цэрэнжээ нар байлцав.

Засгийн газрын тогтоол гарч, Боловсролын яамны ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, санхүүгийн уян хатан харилцан ашигтай байх нөхцөлүүдийг судлан, олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ жишиг болох хэлэлцээрийг амжилттай хийлээ.

Энэхүү ажлыг анх санаачилсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус сургуулийн сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан, хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Э.Ниндэв: Иргэд улсын дугаар авахдаа зам ашигласан төлбөрийн болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой
Э.Ниндэв: Иргэд улсын дугаар авахдаа зам ашигласан төлбөрийн болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!