ЭМДЕГ-аас даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчидын жагсаалтыг гаргалаа. Үүнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Малчин
- Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.
Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч-2 хувь, даатгуулагч-2 хувийг тус тус хариуцан төлнө.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, оюутан 1 хувиар, гадаадын иргэн харьяалалгүй хүн 2 хувиар тооцон тус тус төлнө.