Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Сэлбэ дэд төв рүү Соёл урлагийн их сургуулийг нүүлгэх саналыг хотын захиргаанаас холбогдох салбар, яамдад хүргүүлжээ. Улмаар нийслэл дэд бүтэц газрыг нь шийдэж өгөхөөр болсон байна.
“Сэлбэ дэд төв” нь нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдах аж.