Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ням-Очир: ЕБС-ийн бүх сурах бичгийг цахим болгох ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гэрэл зургийг mpa.mn

Сургуулийн өмнөх боловсролын бүртгэл, ЕБС-ийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар БСШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн бэлтгэл ажил, бүртгэлийг тойрсон асуудлуудад Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.

"Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл эхэлснээс хойш эхний хоёр хоног Е- Mongolia систем гацах, ачаалал үүсэх тохиолдол байсан. Одоо бол ямар нэг асуудалгүй хэвийн ажиллаж байгаа.

Бага ангийн сурагчдын сурах бичгийн түгээлт эхэлсэн. Дунд болон ахлах ангийн сурах бичиг есдүгээр сарын 15 гэхэд улс даяар бүх сургуульд түгээгдэж дуусах төлөвлөгөөтэй байна. Энэ жил бүх сурах бичгийг системд шилжүүлэх ажил үргэлжилж байна. Ингэснээр 760 мянга гаруй хүүхэд сурах бичгээ цахим хэлбэрээр авах боломж бүрдэх юм.

Мөн Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 40 сургууль бий. Үүнээс 20 сургуулийн дотоод нөхцөл байдлыг шийдвэрлэн ажилласан. Энэ ажил хөрөнгө, цаг хугацаа шаардагдах тул шууд шийдвэрлэх боломжгүй байна.

Сүүлийн үед цахим орчинд багш нарын хүртээмж муу байна гэх мэдээлэл гараад байсан. БСШУЯ-наас 2022 оны 6-р сард багшийн орон тооны судалгаа явуулахад Монгол Улсын хэмжээнд 2962 багш дутагдаж байна гэсэн тооцоо гарсан. Үүний асуудал нь багш мэргэжлээр төгссөн хүмүүс төв, суурин газарт ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс хөдөө орон нутагт амьдрах боломжийг нь бүрдүүлэх тал дээр ажиллаж байна" хэмээлээ.

ШШГГ: “Нарны хүү, сарны охин“ ХХК-аас хохиролд тооцуулах  үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авч байна
ШШГГ: “Нарны хүү, сарны охин“ ХХК-аас хохиролд тооцуулах үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.