Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГГ: “Нарны хүү, сарны охин“ ХХК-аас хохиролд тооцуулах үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын 7.265.839.273 төгрөгийг гаргуулж 389 иргэнд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарын хохиролд тооцуулах,

-Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1331801302 дугаарт бүртгэлтэй 3298 м.кв талбай газрыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/04 дүгээр тогтоолоор хураасан,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1330900302 дугаарт бүртгэлтэй 1594 м.кв талбай газар, мөн 6 давхар дутуу баригдсан барилгын хамт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/03 дугаар тогтоолоор тус тус хураасан.

Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Нямдаваад /307 тоот, 8908-6179/ ирүүлэхийг мэдэгдье.

Хэрэв дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

SОCIAL POP: УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Мөнгөнзултай шатар нүүжээ
SОCIAL POP: УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Мөнгөнзултай шатар нүүжээ
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.