Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн орж байж АН ялалт байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Х.Баттулга талын АН-ын ээлжит бус Их хурал эхэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөгийн нөхцөл байдлыг бид маш сайн мэдэж байгаа. Бүс нутгийн байдлыг бид гадарлаж байна. Хоёр хөрш маань дайны байдалтай байна. Иймд нөхцөлд ард түмэн сөрөг хүчнийг хүсмэж байгаа. Харамсалтай нь, эрх баригч намын гар хөл болоод байгаа манай намын хэдэн нөхдүүдээс болж Ардчилсан нам хагаралдаж байгаа мэт харагдаж байна. 33 жилийн түүхэнд бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байхдаа ялж байсан түүх бий.

Салж явсан, салгаж тоглож байгаа бид нарын лидерүүд гэж нэрлэдэг зарим удирдлагуудтай би уулзалт хийж байгаа. Зөв алхам болов уу гэж бодож байгаа. Тиймээс зөвшилцлийн хүрээнд 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн орж байж ялалт байгуулж, ард түмнийхээ хүслийг биелүүлнэ" гэв.

Допингийн шинжилгээний хариуг “НОХОЙН ЗАМААР“ оруулах нь...
Допингийн шинжилгээний хариуг “НОХОЙН ЗАМААР“ оруулах нь...
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.