Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад ган гачиг нүүрлэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд
BBC

Хятадын эрх баригчид ган гачиг, хэт халалтын улмаас бүс нутгийн төв болон баруун өмнөд хэсэгт хур тунадас оруулахыг оролдож байна. Азийн хамгийн урт усан зам болох Хөх мөрөн ган гачгийн улмаас хамгийн доод хэмжээндээ хүрсэн тул хур тунадас хүчээр оруулах шийдвэр гаргасан байна.

Зарим нутгаар ердийнхөөс бага хэмжээний хур тунадас орж байгаа нь ган гачиг үүсгэх шалтгаан болж байна. Тухайлбал, Хубэй болон бусад хэд хэдэн мужууд ган гачигт нэрвэгджээ. Түүнчлэн усан цахилгаан станцын нөөц хоёр дахин багассан гэдгийг албаныхан мэдээлэв. Үүний зэрэгцээ хэт халалтын улмаас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь эрчим хүчний компаниудыг маш их дарамтанд оруулаад буй аж. Нийт хоёр сар үргэлжилсэн хэт халалтын давалгаа нь Хятадад бүртгэгдэж байгаагүй хамгийн урт хугацаа гэж Цаг уурын үндэсний төв мэдэгдсэн.

Хөх мөрөн орчмын бүс нутгууд хур тунадасны хомсдолтой тэмцэхийн тулд үүл буудах ажиллагаанд шилжиж, химийн бодис тээвэрлэсэн пуужингаа тэнгэрт хөөргөсөн байна.

Зарим газруудад үүл буудсан ч бороо бага орж байгаа тул хур тунадас буулгах хүчин чармайлтаа зогсоожээ.

Эх сурвалж: BBC

Х.Баттулга талын Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр болно
Х.Баттулга талын Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.