Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагдахаас татгалзжээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сүүлийн жилүүдэд бөхчүүдийн допингийн асуудал олны анхаарлыг татаад буй. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 харваач болон дөрөв давсан 64 бөхөд допингийн шинжилгээ хийсэн ба гурван шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Тэгвэл "Өдрийн сонинд" дөрөв давсан зарим бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагдахаас татгалзсан болон зугтсан талаар мэдээлсэн байна.

Энэ тухай "Дөрөв даваад шинжилгээ өгөхөөс татгалзсан тул Булган аймгийн харъяат улсын начин Д.Амарсайханыг допингийн төрлийн бодис хэрэглэсэнд тооцох бололтой. Тэрбээр үндэсний спортын их наадамд барилдахаар бүртгүүлсэн ч түүнийг барилдуулаагүй нь дээрх зөрчилтэй холбоотой юм байна. Мөн өөр нэг бөх допингийн шинжилгээ өгөлгүй зугтсаныг допинг хэрэглэсэнд тооцсон бололтой" хэмээн дурджээ.

“Чингис хаан”  музейг есдүгээр сард нээнэ
“Чингис хаан” музейг есдүгээр сард нээнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.