Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт “Богдхан” ууланд зугаалж яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн Баянгол дүүргийн иргэн 21 настай С-ыг наймдугаар сарын 16-ны өдрийн 09:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад “Богдхан” уулын Арцатын-Аманд зугаалж явсан иргэд 12:00 цагт эсэн мэнд олсон тухай ар гэрт нь утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.